⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Unitel STEAM HUB: Ирээдүйн инженер, технологийн манлайлагчдыг бэлтгэж байна

ikon.mn ·Mongolia · tech
Words
201
Chars
1474
AI summary
Yes
Full story

The Unitel STEAM HUB project is being carried out in 21 provinces of Mongolia with the aim of preparing future engineers, inventors and technology leaders. It is designed to widen equal access to education and to guide children's curiosity and ambitions. The program is also meant to open new opportunities for people in rural areas as well as in cities.

Ирээдүйн инженер, зохион бүтээгч, технологийн манлайлагчдыг бэлтгэх Unitel STEAM HUB төсөл Монгол орны 21 аймагт хэрэгжиж байна. Боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж хүүхэд бүрийн сониуч зан, хүсэл мөрөөдлийг чиглүүлж өгдөг уг хөтөлбөр нь зөвхөн хот суурин газарт бус, орон нутагт амьдран суугаа хүн бүрд шинэ боломжийг нээж өгсөөр байна. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд робот кодчилол, дрон кодчилол, цахилгаан хэлхээ зэрэг сонирхолтой 5 төрлийн сургалтыг 16 түвшинд явуулж байна. Уг сургалтаар хүүхэд багачууд зөвхөн технологи хэрэглэгч бус, өөрсдөө шинэ санаа гаргаж, шийдэл бүтээх боломжтой гэдгээ танин мэддэг. Мөн энэхүү төсөл нь хүүхэд бүрийн авьяас, сонирхлыг нээж, логик сэтгэлгээ, бүтээлч байдал, багаар ажиллах болон асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Өнөөдөр технологийн хөгжил дэлхий ертөнцийг хурдацтай өөрчилж, ирээдүйн мэргэжил, ажлын байрны чиг хандлагыг өөр түвшинд хүргэж байна. Энэ цаг үед хүүхдүүдэд зөвхөн мэдлэг олгохоос гадна аливааг бүтээлчээр сэтгэх, асуудлыг шийдвэрлэх, шинэ санаагаа бодит бүтээл болгоход технологитой харьцах ур чадварууд нэн хэрэгтэй билээ. Тэгвэл Unitel STEAM HUB хөтөлбөр нь үйл ажиллагаагаа тасралтгүй тэлсээр дараа...

Open article