Б.Биндэръяа: Монгол Улсын нэг иргэн Орос-Украины дайнд оролцох үедээ амиа алдсан, нэг иргэн олзлогдсон
- Words
- 462
- Chars
- 3210
- AI summary
- Yes
Mongolia’s Foreign Ministry and General Police Department held a joint briefing on citizens drawn into the Russia-Ukraine war. B. Binderiya, who is acting as head of the ministry’s consular department, said eight citizens were deceived with promises of high-paying jobs in Russia and pulled into military activities. She said they were identified on the 18th and 21st of this month. The briefing also reported that one Mongolian citizen died while taking part in the Russia-Ukraine war and one was captured.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам(ГХЯ) болон Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ) хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын захирлын албын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Биндэръяа "ОХУ-д цалин өндөртэй ажилд зуучилна хэмээн хууран мэхэлж, цэргийн үйл ажиллагаанд татан оруулсан, хохирогч болсон гэх найман иргэнийг Консулын газар олж илрүүлж, энэ сарын 18, 21-нд илрүүлэн нутаг буцаасан. Өнөөдрийн байдлаар нэг иргэнээ ОХУ-аас нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна. Үүнээс гадна зургаан иргэн бий гэх мэдээлэл ГХЯ-нд байгаа. Иргэддээ сэрэмжлүүлж хэлэхэд ар гэрийн гишүүн нь дээрх төрлийн зар мэдээлэлд итгэж, ОХУ руу хил гарсан, цаашлаад цэргийн баазад очсон гэх мэдээллийг ямар нэг шугамаар авсан бол бичиг баримтынх нь хуулбарыг авчирч өгөх, албан ёсоор бүртгүүлэх шаардлагатай байна. Ингэснээр иргэдийн тоог гаргах, иргэдийнхээ эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учруулалгүй нутагт нь авчрах ажлыг зохион байгуулна. Монгол Улсаас ОХУ-д суугаа Москва дахь ЭСЯ-наас холбогдох газруудад хүсэлт тавьсан. Бидэнд байгаа иргэдийнхээ мэдээллийг айлын талд албан ёсоор тавьсны үр дүнд нь найман иргэнээ авчирлаа. Цаана нь зургаан иргэн байгаа гэж байгаа ч тоо нь нэмэгдэх магадлалтай. Иймд ар гэрий...
Open article