Амралтын өдрүүдээр цаг агаар тогтворгүй байна
- Words
- 176
- Chars
- 1298
- AI summary
- Yes
The meteorological agency says the weather will be unstable this weekend, Nov. 28-29. On the night of Nov. 27-28, precipitation is expected in parts of Bayan-Ölgii, Uvs, Zavkhan, Khuvsgul and western sums of Arkhangai. On Nov. 28, 0.0-4.0 mm is expected in western Bayan-Ölgii, Zavkhan, southern Arkhangai, Govi-Altai, Bayankhongor, northern Övörkhangai and western sums of Dundgovi.
Энэ амралтын өдрүүдээр буюу 11-р сарын 28, 29-ний өдрүүдэд цаг агаар тогтворгүй байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал: Өнөө шөнө буюу 11-р сарын 27-28-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Архангайн баруун сумдын нутгаар, 28-ны өдөр Баян-Өлгийн баруун, Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0мм цас 28-29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Дундговь, Дорноговийн зарим, Хөвсгөлийн баруун, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар, 29-ний өдөр Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурах юм байна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -10...-15 градус, Увс нуурын хотгор, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотго...
Open article