Д.Мөнххуяг: Дулаан оронд амрахдаа аяллын компаниудын баталгаат байдлыг сайтар судалж, захиалгаа өгөөрэй
- Words
- 197
- Chars
- 1534
- AI summary
- Yes
Mongolia’s Foreign Ministry and General Police Department held a joint briefing on cases where Mongolian citizens abroad have become crime victims or been connected to crimes. They warned that travel service providers can defraud citizens and businesses, and urged caution. The briefing also advised people booking holidays in warm countries to check travel companies’ reliability.
Гадаад Харилцааны Яам(ГХЯ) болон Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас өнөөдөр Монгол Улсын иргэд хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарч буйтай холбоотойгоор хамтран мэдээлэл өгсөн . Энэ үеэр аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд иргэд, аж ахуйн нэгжүүдийг залилах тохиолдол гардаг тул сэрэмжтэй байхыг сануулав. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг "Хүйтний улирал эхэлснээр иргэдийн дулаан оронд амрах, байгууллага хамт олноороо аялах хэрэгцээнд үндэслэн залилагч этгээдүүд иргэдийг хохироох, урьдчилгаа төлбөр авч залилах тохиолдол бий. Тухайлбал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын зургаан иргэн Вьетнам улсын Фукуок аралд амрах зорилгоор "MGL PhuQuoc" нэртэй цахим хуудсаар харилцан урьдчилгаа, төлбөр болох 19 сая төгрөг шилжүүлэн залилуулсан гэмт хэрэг бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага иргэний гомдол мэдээллийн дагуу холбогдох шалгалтын ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөн урьдчилгаа төлбөр авсан иргэдийг зорьсон газраа очиход нь аяллыг нь цуцалсан, буудлын захиалгыг нь хийгээг...
Open article