Н.Ариунболд: Шүүгчийн алх лантуу болж хувирлаа. Үндсэн хуулиа шилэн хоргоноос нь гаргаж уншицгаа
- Words
- 858
- Chars
- 6173
- AI summary
- Yes
A discussion was held today on the concept, implementation and solutions related to the June 3, 2022 amendments to the Criminal Procedure Law. Lawyer N. Ariunbold, a member of the Mongolian Bar Association, gave a presentation titled Exercising rights beyond what is prescribed by law falls under the legal violation of exceeding authority. He also said the judge's gavel has turned into a mallet and called for the Constitution to be taken out of its glass case and read.
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2022 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, хэрэгжилт, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийн өнөөдөр зохион байгуулав. Энэ үеэр “Хуульд зааснаас илүү эрх эдлэх нь эрх мэдлээ хэтрүүлэх эрх зүйн зөрчилд хамаарна” сэдэвт илтгэлийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Н.Ариунболд дараах байдлаар танилцууллаа. Хууль тогтоомжоор олгосон эрхээс илүү эрх эдлэхийг “эрх мэдлээ хэтрүүлэх” гэж ойлгож, эрх мэдлээ хэтрүүлсэн этгээдийг авлигын хэргээр шийтгэдэг. Эрх мэдлээ хэтрүүлэх гурван хэлбэр бий. Үүнд: Анхнаасаа олгогдоогүй эрх эдлэх Олгосон эрхийн хүрээ, хязгаараас давах Хүчингүй болсон эрхийг үргэлжлүүлэн эдлэх гурван хэлбэр байж болно. Монголын хууль тогтоох дээд байгууллага УИХ, парламент чадлаараа хууль гаргах юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлд Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргах зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл 1.1-ээс 1.7 хүртэл долоон шийдвэрийг гаргах эрхтэй хэмээх хуулийн зохицуулалтыг бүгд мэдэж байгаа. Энэ хүрээнд шүүхийн шийдвэр гардаг. Гэвч энэ дундаас 1.3 дугаар зүйлд байсан “ … хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэдэг хуулийн зохицуулал...
Open article