⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

ФОТО: Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож буй Б.Бат-Эрдэнийн баярт мөч

ikon.mn ·Mongolia · world
Words
244
Chars
1833
AI summary
No

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох саналаа УИХ-д танилцууллаа. УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа шинээр томилогдсон сайд Б.Бат-Эрдэнэ УИХ-д тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярын хувьд 110 сая ам.доллартой холбоотой асуудлаар "өөрийн хүсэлтээр ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ" гэдгээ мэдэгдсэн юм. Б.Бат-Эрдэнийн товч танилцуулга: ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 77 дугаар сургууль 1999 онд Улаанбаатар их сургууль, түүх судлаач, солонгос хэлний орчуулагч 2003 онд БНСУ-ын Ханжин группийн Топас академи, агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэжилтэн 2010 онд Улаанбаатар их сургууль, түүхийн ухааны магистр 2013 онд МУИС, Шинжлэх ухааны сургууль, улс төр судлалын докторант 2022 онд Отгонтэнгэр их сургууль, эрх зүйн бакалавр АЖИЛЛАСАН БАЙДАЛ 2003-2012 онд “Силк Роуд трейвел” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал 2010-2011 онд “JCI Монгол”-ын ерөнхий нарий...

Open article