⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Оросын дроныг анх удаагаа лазерын зэвсгээр устгаснаа Украины тал мэдээллээ

ikon.mn ·Mongolia · world
Words
223
Chars
1725
AI summary
Yes
Full story

Ukraine's Brave1 defense-sector company said on Friday that Ukraine had for the first time destroyed a Russian jet-powered drone using a laser weapon. Earlier this week, Serhiy Beskrestnov, an adviser to President Volodymyr Zelensky, posted video showing a drone burning in the sky. He described it as the first laser destruction of a Russian Geran jet-powered drone.

Украин улс анх удаагаа Оросын тийрэлтэт хөдөлгүүртэй дроныг лазерын зэвсэг ашиглан устгасныг тус улсын батлан ​​​​хамгаалах салбарын Brave1 компани Баасан гарагт мэдэгджээ. Энэ долоо хоногийн эхээр ерөнхийлөгч Володимир Зеленскийн зөвлөх Сергей Бескрестнов агаарт шатаж буй дроныг харуулсан дүрс бичлэг нийтэлж, Оросын тийрэлтэт хөдөлгүүртэй Геран дроныг "анх удаа" лазерын системээр буудсан тухай мэдээлж байв. "Саяхан онлайн орчинд Украины лазерын системийг дайсны тийрэлтэт хөдөлгүүртэй дроны эсрэг ашиглаж байгааг харуулсан дүрс бичлэг нийтлэгдсэн" гэж Brave1 мэдэгдэлдээ дурдаад энэ зэвсгийг Brave1-ийн санхүүжүүлсэн төслийн хүрээнд гэрээт үйлдвэрлэгч зохион бүтээж, агаарын довтолгооноос хамгаалах хувийн баг ажиллуулж байгааг нэмж мэдээлжээ. Гэхдээ тус компани "анхны амжилттай ажиллагаа нь уг технологи олноор үйлдвэрлэхэд бэлэн болсон гэсэн үг биш" болохыг анхааруулсан байна. "Лазерын агаарын довтолгооноос хамгаалах систем нь туршилтын технологи хэвээр байгаа" гэж тэд мэдэгдээд Украинд одоогоор лазерын зэвсэг бүтээх төсөл дээр ажиллаж байгаа долоон баг байгааг хэлжээ. Зеленскийн зөвлөх Бескрестнов нийтэлсэн дүрс бичлэгтээ уг систем нь Carmine Sky компанийн боловсруулсан Blysk нэртэй з...

Open article