Гол, нуурын мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явах хэмжээнд хүрч бэхжээгүй байгааг анхаарууллаа
- Words
- 637
- Chars
- 4342
- AI summary
- Yes
A warning says ice on rivers and lakes has not thickened enough to support people, livestock or vehicles. In winter these waters freeze over, but ice thickness varies with local conditions and the ice can give way. Ice collapse is described as a high-risk event linked to seasonal warming, lower ice density and changes in water flow. On large rivers, ice edges can form and slush or broken ice can move in the current.
Өвлийн улиралд гол, нуур битүү мөсөн бүрхүүл тогтдог ч тухайн гол, нуурын онцлогоос шалтгаалж, мөсний зузаан харилцан адилгүй байхаас гадна цөмрөх аюултай. Мөс цөмрөх нь улирлын дулааралт, мөсний нягт багасалт, усны урсцын өөрчлөлтөөс шалтгаалсан өндөр эрсдэлтэй үзэгдэл. Томоохон голуудад мөсөн зах үүсэх, шингэн, өтгөн, дунд зэргийн зайр гүйх, зайрын хахаа үүсэх зэрэг мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа. Энэ сарын 22-ны байдлаар гол мөрөн, нуурын мөсний үзэгдэл, зузааны хэмжээ: Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн, нуур Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 10-35 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон бол Эг, Бүгсий голуудад мөсөн зах, өтгөн зайр, зайрын хахаа зэрэг мөсний үзэгдэл зонхилж байгаа бол Хөвсгөл нуур Ханх, Хатгал орчимд мөсөн зах ажиглагдаж байна. Хангай нурууны араас усжих Идэр, Гичгэнэ, Хануй голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 10-25 см зузаан мөсөн ...
Open article