⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Өвлийн идэшний өргөтгөсөн худалдааг 12 дугаар сарын нэгэн хүртэл сунгахаар болов

ikon.mn ·Mongolia · world
Words
127
Chars
912
AI summary
Yes
Full story

The extended winter food sale is continuing at the Central Stadium. Minister of Food, Agriculture, Light Industry Ts. Iderbat said the sale will be extended until December 1. It had previously been announced that the sale would close tomorrow, November 29. Agricultural enterprises and herders from 20 provinces are taking part at the Central Stadium.

Өвлийн идэшний өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж буй. Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатын мэдээлснээр өргөтгөсөн худалдааг 12 дугаар сарын 1-н хүртэл сунгахаар болов. Уг нь маргааш буюу 11 дүгээр сарын 29-нд өргөтгөсөн худалдаа хаагдана хэмээн мэдээлж байсан юм. Төв цэнгэлдэхэд 20 аймгийн аж ахуйн нэгж, малчид өргөтгөсөн худалдаанд оролцож, 53 автомашин, 25 асарт мах, цагаан идээ, бусад бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа бөгөөд иргэдийн худалдан авалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж, цагаан идээний нэг асар дунджаар 15 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулаад байгаа аж. Өнөөдрийн байдлаар 169 тонн мах, махан бүтээгдэхүүн, 14 тонн сүү, цагаан идээ, жимс, жимсгэнэ буюу нийт 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. 2027 оны нэгдүгээр сарын эхээр Цагаан сар угтсан мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин зохион байгуулах юм байна.

Open article