ФОТО: Шинэ өртөө-Толгойт чиглэлийн өргөн царигтай, 17.4 км төмөр зам ашиглалтад оров
- Words
- 464
- Chars
- 3367
- AI summary
- No
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжлэл болох Шинэ өртөө-Толгойт чиглэлийн 17.4 км төмөр зам өчигдөр /2026.11.28/ ашиглалтад орлоо. Багануур, Шивээ-Овоогоос нийслэлд ирж буй жилийн хэрэглээний таван сая тонн түүхий нүүрсийг энэ шинэ төмөр замаар тээвэрлэх юм байна. Шинэ өртөө-Толгойт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт 2026 оны наймдугаар сард эхэлж, гурван сарын хугацаанд ашиглалтад оров. Бүтээн байгуулалтад үндэсний 13 аж ахуйн нэгж, 400 гаруй инженер, техникийн болон бусад ажилтан оролцож, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хуучин төмөр замын доод болон дээд бүтцийг буулган, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн барьжээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Тус төмөр зам нь III зэрэглэлийн, 1520 мм царигтай, 25 тоннын голын даацтай бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж. Бүтээн байгуулалтын хүрээнд 1.07 сая метр куб газар шорооны ажил гүйцэтгэж, 179.2 урт метр гүүрэн байгууламж, ус өнгөрүүлэх таван хоолой барьж байгуулжээ. Нийслэлийн төвөөр 2024 онд 34 нэр төрлийн 2.48 сая орчим тонн аюултай ачаа тээвэрлэж байсан байна. Үүний тал орчим хувийг дизель түлш, ...
Open article