ШИНЖЭЭЧ: Нэг өмчлөгчтэй 13 аж ахуйн нэгж ₮18 тэрбумын улаанбуудайн урамшуулал авсан байна
- Words
- 767
- Chars
- 5670
- AI summary
- Yes
An oversight hearing took place at the State Palace on state support, incentives and government-paid loan interest subsidies in food, agriculture and light industry, covering the period since 2008. It reviewed spending on incentives for milk, meat, wool, cashmere, vegetables, leather and wheat. An expert said 13 agricultural enterprises with one owner received 18 billion tugriks in wheat incentives.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна. Энэ үеэр сүү, мах, ноос, ноолуур, хүнсний ногоо, арьс шир, улаан буудайн чиглэлээр зарцуулсан урамшууллын хэмжээ, үр дүнгийн хэрэгжилтэд хийсэн шинжээчийн дүгнэлтийн танилцууллаа. ШИНЖЭЭЧ: Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль журамд урамшууллыг тодорхойлсон зүйл заалт байхгүй. Салбарт тулгамдаж буй асуудал, хүндрэлийг иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн гүйцэтгэлд суурилан мөнгөн урамшуулал олгох замаар шийдэж байна. 1. Түүхий сүүний урамшууллыг Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор хуурай сүүний импортыг бууруулах, хүн амын сүүний хэрэгцээг тогтвортой, хүртээмжтэй байлгах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. 2020-2025 оны хооронд 63.4 сая литр сүү нийлүүлэгдсэн бөгөөд үүнд 47.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон. Сүүний урамшуулал олгосноос хойш хуурай сүүний импортын өсөлтийн хурдыг сааруулсан боловч хэмжээг бууруулаагүй. Ирүүлсэн материалын хувьд 63.4 сая литр сүүг харьцуулах тоон мэдээлэл нь холбогдох ...
Open article