⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5% орчимд тогтворжуулах мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр тооцжээ

ikon.mn ·Mongolia · sports
Words
460
Chars
3706
AI summary
Yes
Full story

Mongolbank Governor S. Narantsogt submitted a draft parliamentary resolution to Parliament Speaker S. Byambatsogt on the main directions of state monetary policy for 2027. The central bank says it plans to conduct monetary policy aimed at stabilizing inflation at around 5% in the medium term. The governor referred to changes and difficulties in Mongolia's economy, external uncertainty and sudden supply-chain disruptions.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр /2026.09.30/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч "Монгол Улсын эдийн засагт гарч байгаа өөрчлөлт, хүндрэл, гадаад орчны тодорхой бус байдал, нийлүүлэлтийн сүлжээний гэнэтийн доголдол, өнгөрсөн хугацааны сургамж нь Төв банкны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэрэгслийн үр нөлөөг дахин үнэлж, тогтолцооны цогц өөрчлөлт хийх шаардлагатай болсон. Энэ хүрээнд холбогдох тооцоо судалгаа, үндэслэлийг мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд тусгасан" гэлээ. Мөн тэрбээр,Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төслөө боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан ул суурьтай хандаж, асуудлыг урьдчилан харах, мэдээллийг бодит цагийн горимд шилжүүлэх чиглэлээр ахиц гаргах томоохон зорилт дэвшүүлснийг тодотгоод, улмаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд тогтоолын төслөө танилцуулж, нухацтай ярилцаж, зарим саналыг нь төсөл, арга хэмжээндээ тусгасан гэдгийг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ үеэр, Монголбанкны ү...

Open article