⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

АНУ террорист халдлагын бай болох магадлалтай байсан Их Британийн баазаас бүх бөмбөгдөгч онгоцнуудаа нүүлгэжээ

ikon.mn ·Mongolia · world
Words
387
Chars
2818
AI summary
Yes
Full story

The US Air Force has moved its bomber aircraft from a military base in the UK that had been used for strikes on Iran. The relocation followed the start of an investigation into a possible terrorist attack targeting RAF Fairford. An unnamed Pentagon official said the bombers stationed at the base were moved.

АНУ-ын агаарын цэргийн хүчин Иранд довтлоход ашиглагдаж байсан Их Британи дахь цэргийн баазаасаа бөмбөгдөгч онгоцнуудаа нүүлгэн шилжүүлжээ. Энэхүү шийдвэр нь RAF Fairford баазыг чиглэсэн байж болзошгүй террорист халдлагыг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсний дараа гарсан байна. Нэрээ нууцалсан Пентагоны албаны хүний ​​мэдээлснээр уг баазад байрлаж байсан бөмбөгдөгч онгоцнуудыг АНУ дахь үндсэн бааз руу нь буцаан шилжүүлжээ. "Military Air Tracking Alliance" зэрэг нисэх хүчний шилжилт хөдөлгөөнийг ажиглагч байгууллагууд Ираны эсрэг дайн эхэлснээс хойш олон тооны B-52 болон B-1 бөмбөгдөгч онгоцнууд RAF Fairford баазаас үйл ажиллагаа явуулж байсныг бүртгэсэн байдаг. Тэгвэл ажиглагчид Ням гарагт тус баазаас олон тооны B-1 бөмбөгдөгч онгоц хөөрч буйг бүртгэжээ. Энэхүү шилжилт хөдөлгөөн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп найм дахь сардаа үргэлжилж буй Ираны эсрэг дайны ажиллагааг цаашид хэрхэн үргэлжлүүлэхээ шийдэж буй цаг үетэй давхцаж байна. Тэрбээр уг ажиллагааг хэдхэн долоо хоног үргэлжилнэ гэж анх Америкчуудад амлаж байсан ч хугацаа сунжирснаар одоо өөр хувилбаруудыг авч үзэж байгаа юм. "Би Ираны асуудлаар шийдвэр гаргах болно. Иран улс хүнд цохилтод өртөж, сүйрсэн байдалтай байна. Тиймэ...

Open article