Зөвлөлтийн үед алдаршиж байсан гипнозч Анатолий Кашпировский 87 насандаа таалал төгсөв
- Words
- 282
- Chars
- 2122
- AI summary
- Yes
Hypnotist Anatoly Kashpirovsky, who drew millions of viewers on Soviet central television in the late 1980s, died at the age of 87. He died on Saturday morning at his home in Moscow. His nephew said Kashpirovsky died from cancer that had spread to his lungs and brain, and that multiple organ function stopped because of the tumor.
1980-аад оны сүүлээр Зөвлөлтийн төв телевизийн сувгаар олон сая үзэгчийг байлдан дагуулж байсан гипнозч Анатолий Кашпировский 87 насандаа таалал төгсжээ. Тэрбээр Бямба гарагийн өглөө Москва дахь гэртээ амьсгал хураасан байна. “Анатолий Михайлович уушги болон тархинд нь тархсан хорт хавдрын улмаас нас барлаа. Олон эрхтний үйл ажиллагаа хавдрын улмаас зогссон” гэж түүний зээ хүү Юрий Мамаев хэвлэлд ярьжээ. 1939 онд Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Украинд төрсөн Кашпировский 1962 онд Винницагийн Анагаах Ухааны Дээд Сургуулийг төгссөнийхөө дараа орон нутгийн сэтгэцийн эмнэлэгт 25 жил ажиллаж байв. Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачевын санаачилсан “өөрчлөн байгуулалт” тус улсын нийгэмд нууцлаг, ер бусын үзэгдлүүдийг сонирхох сонирхлыг нэмэгдүүлсэн нь Кашпировскийн алдарших шалтгаан болсон юм. Зөвлөлтийн төв телевиз 1989 оны аравдугаар сард “Сэтгэл засалч Анатолий Кашпировскийн эрүүл мэндийн хичээлүүд” хэмээх зургаан ангит нэвтрүүлгийг цувралаар цацаж байсан бөгөөд үүнийг 200 гаруй сая хүн үзсэн гэх тооцоо байдаг. Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа Кашпировский улс төрд хөл тавьж, 1993 онд үндсэрхэг үзэлтэй Либерал Ардчилсан Намын өмнөөс Оросын анхны Төрийн Думд сонгогдож байжээ. 1995 оны...
Open article