⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Европын Холбоо дахин Виктор Орбан шиг хүнтэй учрахгүйн тулд шинэ гишүүн орнуудаа 15 жилийн хугацаанд "туршдаг" болно

ikon.mn ·Mongolia · world
Words
517
Chars
3653
AI summary
Yes
Full story

The European Commission is preparing plans to expand to Eastern Europe, and EU member states want to prevent another leader like Viktor Orban from emerging among future generations. In an interview, EU Enlargement Commissioner Marta Kos said leaders could disregard democratic values and stall decision-making. The bloc plans to "train" new member states for 15 years to avoid such a scenario.

Европын Комисс ойрын жилүүдэд зүүн Европ руу тэлэх төлөвлөгөөгөө боловсруулж буй энэ үед Европын Холбооны (ЕХ) гишүүн орнуудын дараагийн үеийнхний дунд Виктор Орбан шиг удирдагч дахин гарч ирэхээс сэргийлэхийг зорьж байна. Хэвлэлд өгсөн ярилцлагадаа ЕХ-ны тэлэлт хариуцсан комиссар Марта Кос ардчилсан үнэт зүйлсийг үл тоомсорлож, шийдвэр гаргах үйл явцыг гацааж болзошгүй удирдагчдаас (Унгарын ерөнхий сайд асан үүний нэг тод жишээ болдог) холбоог хамгаалах тусгай хамгаалалтын арга хэмжээнүүдийн саналыг боловсруулснаа танилцуулжээ. "Дахиж Виктор Орбан шиг хүн гарах ёсгүй. Хэрэв шинээр элсэгч орнууд хууль дээдлэх ёс, ардчилал эсвэл бидний үнэт зүйлсийн эсрэг үйлдэл гаргавал бидэнд зөвхөн гэрээний долдугаар зүйл (гишүүн улсын санал өгөх эрхийг түдгэлзүүлэх боломжийг олгодог хориг арга хэмжээ)-ээс илүү хурдан үйлчлэх механизм хэрэгтэй болно” гэж Кос тайлбарласан юм. Мягмар гарагт Косын танилцуулсан төлөвлөгөөний дагуу ЕХ-нд шинээр элссэн аливаа улс 15 жилийн туршилтын хугацааг туулах бөгөөд энэ хугацаанд ардчиллын үндсэн зарчмуудыг зөрчих эсвэл ЕХ-нд үнэнч байх (чин сэтгэлээсээ хамтран ажиллах) зарчмаа зөрчвөл санал өгөх эрхээ хасуулах, эсвэл ЕХ-ны санхүүжилтээс хасагдах эрсдэлтэй болох ...

Open article