Хан Алтай Ресурс ХХК “Great Place to Work®” олон улсын гэрчилгээ хүртлээ
- Words
- 314
- Chars
- 2399
- AI summary
- Yes
Khan Altai Resources LLC received the internationally recognized Great Place to Work® certification. The company confirmed its human-centered culture and policies that value employee experience at an international level. The certification is awarded based on employees' evaluations of their organization, including culture, trust, and cooperation.
Хан Алтай Ресурс ХХК олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Great Place to Work® буюу “Ажиллахад хамгийн таатай байгууллага” гэрчилгээг хүртэж, хүн төвт соёл, ажилтны туршлагыг эрхэмлэсэн бодлого, үйл ажиллагаагаа олон улсын түвшинд баталгаажууллаа. Great Place to Work® гэрчилгээ нь ажилтнуудын байгууллагадаа өгсөн үнэлгээнд үндэслэн олгогддог бөгөөд байгууллагын соёл, итгэлцэл, хамтын ажиллагаа, манлайлал, шударга байдал, бахархал зэрэг олон чухал үзүүлэлтийг цогцоор нь үнэлдгээрээ онцлог юм. Өнөөдөр Хан Алтай Ресурс компанийн 1,100 гаруй ажилтан дэлхийд өрсөлдөхүйц уурхайг бүтээн байгуулах зорилгын төлөө нэгдэн ажиллаж байна. Энэхүү амжилт нь зөвхөн үйлдвэрлэлийн үр ашиг, технологийн дэвшлээр хэмжигдэхгүй, харин хамт олны итгэлцэл, эв нэгдэл, хөгжих боломж, ажиллах орчны чанараар тодорхойлогдоно гэж бид үздэг. Хан Алтай Ресурс ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, сэтгэлзүйн болон бие бялдрын сайн сайхан байдлыг байгууллагын тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг болгон хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд ажилтнуудад зориулсан орчин үеийн, аюулгүй, тав тухтай ажлын болон амьдрах орчин бүрдүүлэх, эрүүл хоол хүнс, спорт фитнесийн танхим, сургалт хөгжлийн боломж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжил...
Open article