After Hours Til Dawn аялан тоглолтыг үзэх 5 шалтгаан
- Words
- 298
- Chars
- 2006
- AI summary
- Yes
The Weeknd, described as one of the world's biggest pop stars, is bringing his After Hours Til Dawn tour to Hong Kong. The concert is set for October 24. The tour began in 2022 and is ending after four years. Remaining stops include Seoul, Bangkok and Hong Kong, with the final show in Kuala Lumpur. The article lists five reasons to see the performance, starting with the tour's final stretch.
Дэлхийн хамгийн том поп оддын нэг The Weeknd-ийн After Hours Til Dawn аялан тоглолтын дараагийн зогсоол Хонг Конг. 10-р сарын 24-нд болох энэхүү тоглолтыг яагаад заавал үзэх ёстой вэ? 1. After Hours Til Dawn аялан тоглолтын сүүлийн цэг 2022 онд эхэлсэн “After Hours Til Dawn” аялан тоглолт дөрвөн жилийн турш үргэлжилсний эцэст өндөрлөх гэж байна. Дараагийн зогсоол Сөүл, Бангкок, Хонг Конг бөгөөд Куала Лумпурт эцсийн тоглолтоо хийх юм. Тиймээс энэ бол The Weeknd-ийн хамгийн том аялан тоглолтыг үзэх сүүлчийн боломж гэхэд хилсдэхгүй. 2. Сүүлчийн 10 жилийн дурсамжаараа аялах боломж Поп хөгжмийн сүүлийн арван жилийг “Blinding Lights”, “Starboy”, “Save Your Tears”, “The Hills”, “Can’t Feel My Face” зэрэг дуугүйгээр төсөөлөхөд бэрх. Тэр дундаа “Blinding Lights” Billboard Hot 100-д түүхэн амжилт үзүүлсэн байдаг. Тиймээс энэ бол сүүлийн арван жил хамт байсан дуунуудаа нэг шөнийн турш дахин сонсож, дурсамжаараа аялах боломж юм. 3. The Weeknd-ийн бүтээсэн ертөнцөөр аялах боломж “After Hours Til Dawn” бол зүгээр нэг хөгжмийн тоглолт биш. Асар том тайз, гэрлийн шоу, визуал эффект, дуу хөгжим, бүжгийг ашиглаж The Weeknd-ийн бүтээсэн ертөнцөд аваачих тасалбар юм. Түүний дуу, клип, цомгуудаас л хар...
Open article