С.Цэнгүүн: Сайд нар төсвийн тодотголоос ₮23 тэрбумыг хасаж болохгүй, аль хэдийн зарцуулчихсан гэх ноцтой мэдэгдэл хийж байна
- Words
- 299
- Chars
- 2080
- AI summary
- Yes
MP S. Tsenguun gave information at the State Palace on the 2026 budget amendment. He said the country is in a deep financial crisis, price growth has peaked and people’s living standards are worsening. He said Prime Minister N. Uchral asked Parliament to approve an urgently needed budget amendment without increasing current expenditures. Ministers have warned that 23 billion tugriks cannot be cut from the amendment because it has already been spent.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2026 оны төсвийн тодотголын асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө. Тэрбээр "Манай улс өнөөдөр санхүүгийн маш гүн хямралд өртөн, үнийн өсөлт дээд цэгтээ тулж ард түмний амьдрал доройтож байна. Ерөнхий сайд Н.Учрал урсгал зардал нэмэхгүйгээр нэн шаардлагатай байгаа төсвийн тодотголыг УИХ-аар баталж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Төсвийн тодотгол хэлэлцэж эхлэх үеэс бид зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тухайлбал юунд зарцуулах нь ойлгомжгүй татаасууд, маш их хэмжээний томилолт болон бичиг цаасны зардлыг нэмж оруулж ирснийг шүүмжилсэн. Түүнээс гадна Хархорум хот гэх эзгүй, хүн амьдардаггүй хот дээр Зөвлөлийн ажлын алба нэрийдлээр 1.5 тэрбум төгрөгийг нэмж оруулж ирсэн. 1.5 тэрбум төгрөгийн хэдэн хувь нь цалин, байрны түрээст орж байгаа гэдгийг хариуцсан сайдаас албан бичгээр хүссэн. УИХ-ын гишүүдэд тараагдсан файл дотор ийм задаргаа байдаггүй. Зөвхөн хүснэгтэд 1.5 тэрбум төгрөг гэж бичсэн байдаг. Уг нь 2026 оны батлагдсан төсөвт Хархорум хотын ажлын албанд 4 тэрбум төгрөг тавьж өгсөн. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав 2026 оны батлагдсан төсөв дээр байсан төслийн нэгжүүдийг тодотгол дээр шинээр оруулж ирж байгаа гэдэг агуулгаар ...
Open article