ЭМЯ: Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон эрүүл мэндийн үзлэг оношилгоонд 281,895 сурагчийг хамруулна
- Words
- 357
- Chars
- 2765
- AI summary
- Yes
Mongolia's Ministry of Health says school- and kindergarten-based preventive and early-detection checkups are being organized nationwide. The Ministry of Health and the Ministry of Education are carrying out the program under a Mongolian government decision. It is scheduled to run from October 1 to December 1, 2026, and is meant to cover 281,895 students with checkups suited to children's age and development.
Сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулж байгааг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ) -наас мэдээллээ. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу ЭМЯ, Боловсролын Яам хамтран хэрэгжүүлж буй энэхүү үзлэг нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Эрт илрүүлэгт гурав, зургаа, 11, 15 насны нийт 281,895 хүүхэд хамрагдах бөгөөд үзлэгийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан зохион байгуулж байгаа аж. Эрт илрүүлгийн хүрээнд хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, хараа зэрэг үндсэн үзүүлэлтийг үнэлэхээс гадна тухайн насанд түгээмэл тохиолдож болох эрсдэл, өөрчлөлтийг илрүүлэх тусгай үнэлгээг хийж байна. Тухайлбал: Гурван настай хүүхдэд хүүхдийн хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ. Зургаан настай хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийж, зүрхний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ. 11 настай хүүхдэд нурууны муруйлт, хавтгай тавхай зэрэг өсөлт, хөгжлийн үеийн өөрчлөлтийг үнэлнэ. 15 настай хүүхдэд сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумжид хамруулна. Ийнхүү хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон үзлэг, үнэлгээг хийснээр эрүүл мэндийн эрсдэлийг ал...
Open article