ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Төв талбайд жагсаж, Т.Аубакир сайдыг огцруулахыг шаардаж байна
- Words
- 271
- Chars
- 2011
- AI summary
- Yes
Representatives of people with disabilities are holding a peaceful rally in Central Square. They are demanding that Prime Minister N. Uchral dismiss T. Aubakir, the Minister of Family, Labor and Social Protection. The protesters accuse the minister of being insensitive to human rights and of neglecting citizens with disabilities.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл Төв талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Тэд хүний эрхийн мэдрэмжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мартсан Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг огцруулахыг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж байгаа аж. Тус асуудалтай холбогдуулан жагсаж буй иргэдээс байр суурийг нь тодрууллаа. ИРГЭД: 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуульд иргэнийг үзэл бодол, үнэт зүйл, эр эм, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байсан ч ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хууль батлахад Т.Аубакир сайд эсрэг санал өгсөн. Энэ хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажиллахгүй юм байна. Нийгмийн хамгааллын хууль, дүрмийг хэрэгжүүлэхгүй нь харагдаж байгаа учраас огцруулахыг шаардаж Төв талбайд ирсэн. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Миний ач хүү гуравдугаар ангид сурдаг, дауны өвчтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асран хамгаалахад ар гэрийн зүгээс их хэмжээний зардал гардаг. Монголчууд МАН-д гурав дараалан үнэмлэхүй олонхын санал өгч, засгийн эрхэд гаргасан. Гэтэл 38, 30-ын бүлгээр хуваагдаад одоо ямар янз байдалтай байна вэ. Түмэн олноо ядуурлаас гаргаж, төр...
Open article