⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

М.Гэрсэнз: Дүүжин тээврийн 19 тулгуур баганын гуравт нь салхины хурд, зүгийг заагч мэдрэгч суурилуулсан

ikon.mn ·Mongolia · world
Words
221
Chars
1699
AI summary
Yes
Full story

Testing is underway for a suspended transport system. An engineer from the Integrated Project Management Office, M. Gersenz, explained how the system is meant to operate safely in windy and stormy conditions. He said the main system can withstand winds up to 21 m/s, and wind speed and direction sensors have been installed on three of the 19 support columns.

Дүүжин замын тээврийн туршилт хийгдэж буй. Тус тээвэр салхи, шуургатай үед хэрхэн аюулгүй ажиллах тухай инженер ийнхүү тайлбарлав. "Нэгдсэн төслийн удирдлагын газар" Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын инженер М.Гэрсэнз "Дүүжин замын тээврийн үндсэн систем нь 21 м/сек хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэх хүчин чадалтай. Нийт 19 тулгуур баганын гуравт нь салхины хурд болон зүгийг заагч мэдрэгчүүдийг суурилуулсан юм. Ингэснээр салхины хурд 16 м/сек хүрэхэд диспетчерийн өрөөнд мэдэгдэл ирэхэд үндсэн системийн хурдыг 6 м/сек-ээс 1.5–2 м/сек болгон удаашруулж, зорчигчдыг хоёр буудалд аюулгүй буулгах арга хэмжээ авна. Салхины хурд, зүг чигийг заагч мэдрэгчээс ирж буй мэдээллийг диспетчер дэлгэц дээр хянаж байх юм. Улаанбаатар хотын жилийн салхины дундаж хурд 1.5-3м/сек байдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд салхины хамгийн өндөр хурд 20м/сек хүрч байсан юм билээ. Дүүжин замын тээврийн үндсэн систем нь 21 м/сек хүртэлх хурдтай салхийг бүрэн тэсвэрлэх чадалтай тул аюулгүй гэсэн дүн шинжилгээг гарсан байгаа" гэлээ. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөө...

Open article