Нобелийн энх тайвны шагналыг авч чадаагүйдээ уурссан Трамп тус шагналын хороо болон Норвеги улсыг ширүүн шүүмжилжээ
- Words
- 520
- Chars
- 3716
- AI summary
- Yes
Norway announced the winner of the 2026 Nobel Peace Prize on Friday. US President Donald Trump, who did not receive the award, again expressed his dissatisfaction. He called the decision shameful and disgraceful and said it damaged Norway’s reputation. Trump also said that as the president representing the United States, he should receive the Nobel Peace Prize.
Баасан гарагт 2026 оны Нобелийн энх тайвны шагналын эзнийг Норвеги улс зарласан билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг шагналыг аваагүйдээ сэтгэл дундуур байгаагаа өчигдөр дахин илэрхийлж, уг шийдвэрийг “ичгүүртэй, гутамшигтай, Норвеги улсын нэр хүндэд сэв суулгасан үйлдэл” гэж нэрлэжээ "Ерөнхийлөгчийн хувиар АНУ-ыг төлөөлж буй миний бие Нобелийн энх тайвны шагналыг авах ёстой байсан ч авч чадаагүй" гэж тэр Нью-Йорк мужийн Сиракюз хотод болсон цуглааны үеэр хэлжээ. Трамп энэхүү үл тоомсорлосон явдлыг "Норвеги болон бусад улс орнууд манай улсыг хэрхэн хохироож, ашиг хонжоо хайж буйн бас нэгэн жишээ" гэж нэмж хэлсэн байна. Нобелийн хороо энэ жилийн шагналыг Өмнөд Африкийн шүүгч бөгөөд хүний эрхийн хуульч Нави Пиллэйд олгосноос хойш хэдхэн цагийн дараа Трамп ийнхүү Норвеги улсыг шүүмжилжээ. Пиллэй нь Гааг дахь Олон улсын Эрүүгийн Шүүхийн тусгай шүүгчээр ажилладаг бөгөөд өнгөрсөн онд Газын зурваст Израилийн явуулж буй дайныг мөрдөн шалгасан НҮБ-ын комиссыг тэргүүлж байв. Тус комисс ерөнхий сайд Бенжамин Нетаньяахугийн засаг захиргааг Палестинчуудын эсрэг геноцид үйлдсэн гэж дүгнэсэн нь Израилийн засгийн газрын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Трамп сонгуулийн арга хэмжээни...
Open article