⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

"Энэ онд улсын хэмжээнд нийт 50 сая мод тарихаар төлөвлөснөөс 35.2 сая мод тариад байна"

ikon.mn ·Mongolia · world
Words
216
Chars
1565
AI summary
Yes
Full story

Mongolia’s “Billion Trees” national movement is holding a “Golden Autumn – Tree Planting Season” campaign nationwide from September 20 to October 31. Since the movement began, about 140.4 million trees have been planted and grown, raising forest cover from 7.9% to 8.71%. This year, 35.2 million trees have been planted out of a nationwide target of 50 million.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ оны есдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Алтан намар–Мод тарих улирал” нөлөөллийн ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Уг үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 140.4 сая орчим мод тарьж ургуулаад байгаа бөгөөд үүний үр дүнд манай орны ойрхог чанар 7.9 хувиас 8.71 хувь болж өслөө. Энэ онд улсын хэмжээнд нийт 50 сая мод тарихаар төлөвлөснөөс хавар 16.2 сая, намар 19.0 сая буюу нийт 35.2 сая мод тариад байна. Ингэснээр жилийн төлөвлөгөөний хэрэгжилт 70.4 хувьд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,267–1,780 га талбайд мод үржүүлгийн газрууд үйл ажиллагаа явуулж байна . Эдгээр газрууд 57 зүйлийн навчит болон шилмүүст модны 113.8 сая тарьц, суулгац, 21.6 тонн үрийн нөөц бүрдүүлээд байна. Мөн ойн салбарын 1,264 инженер, 6,354 ойжуулагч, техникчийг бэлтгэн, салбарын хүний нөөц болон мэргэжлийн чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүллээ. Түүнчлэн түймэрт өртсөн болон доройтсон ойн талбайг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг эрчимжүүлж байна. Мод тарих, арчлах, хамгаалах цогц арга хэмжээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. “Тэрбум мод” үн...

Open article