С.Дэлгэр: Соёлз уул шатна гэдэг Нөмрөгийн дархан цаазат газар тэр чигтээ түймэрт өртсөн гэсэн үг
- Words
- 688
- Chars
- 4773
- AI summary
- Yes
A wildfire in the Nomrog Strictly Protected Area was brought under control on the night of the fourth day, dated 11 October 2026, but firefighters are still working to extinguish it completely. The fire covered a large area. S. Delger said that with Soelz mountain burning, the entire Nomrog Strictly Protected Area has been affected by fire. In connection with the wildfire, Mobicom group handed over work to connect the Khalkhgol border detachment’s zone outpost to the 4G network and to introduce a fiber-optic connection at Sumber border port.
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймрийг дөрөв дэх өдрийнх нь шөнө /2026.10.11/ цурамд оруулж, бүрэн унтраахаар одоо ч гал сөнөөгчид ажилласаар байна. Их хэмжээний газрыг хамарсан хээрийн түймэртэй холбоотойгоор “Мобиком” группээс "Халхголын хилийн отрядын бүс заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлсэн ажлыг хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцоод, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон" хэмээн мэдэгдэл гаргасан. Монгол орны зүүн хязгаар дархан цаазат газарт түймэр гарсан тухай олон нийтэд анх мэдээлсэн С.Дэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа. -Та өөрийгөө танилцуулахгүй юу. Дархан цаазат газарт гарсан түймрийн зураг, бичлэгийг та олон нийтийн сүлжээнд нийтэлж байсан. Тэр зураг, бичлэгийг хэрхэн авсан бэ? -Намайг Сүрэнгийн Дэлгэр гэдэг. Дорнод аймгийн “Шинэ суваг” телевизийн сурвалжлагч, зураглаач. Энэ онд Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа. Тэр хэсгийг хамгаалдаг байгаль хамгаалагч нартай намрын зураг авалтад явж ...
Open article