⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Манай улсын ЕБС-ийн 20% нь хувийнх бөгөөд тэдгээр сургуульд нийт сурагчдын 10% орчим нь суралцаж байна

ikon.mn ·Mongolia · world
Words
648
Chars
4793
AI summary
Yes
Full story

Under the 2026 state budget amendment, private schools became a focus of attention. About 20 percent of general education schools are private, and roughly 10 percent of all students attend them. The budget provides 50 billion tugriks for building primary schools in residential complexes, renting classrooms from low-enrollment private schools in overcrowded areas, and buying equipment for specialized high schools.

2026 оны улсын төсвийн тодотголыг даган олны анхаарлыг татсан зүйл нь хувийн хэвшлийн сургуулиудын талаар байв. Хотхоны бага сургууль байгуулах, ачаалал ихтэй бүсэд үйл ажиллагаа явуулж буй харьцангуй цөөн сурагчтай хувийн хэвшлийн сургуулиудын анги танхимыг түрээслэх болон төрөлжсөн ахлах сургууль байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж авах зэрэгт нийтдээ 50 тэрбум төгрөг зарцуулж, гэрт ойрхон сургуулийг хамгийн сайн сургууль болгоно гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулсан. Дээрх хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуулийн нэр дурдагдаж, улмаар улс төрд нэлээд "халуун сэдэв" болоод амжсан билээ. Сүүлдээ парламентын танхимд суугаа аль гишүүний хамаарал бүхий сургууль, цэцэрлэг хэдэн төгрөгийн санхүүжилт авсныг илчлэх "уралдаан" болтлоо даамжирсан. Үүний зэрэгцээ хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт яагаад төрөөс хувьсах зардлын санхүүжилт олгох ёстой вэ гэдэг зарчмын үндсэн асуудал хөндөгдөж байв. Учир нь тухайн сургууль, цэцэрлэг нь эцэг эх, асран хамгаалагчдаас төлбөр авч үйл ажиллагаа явуулдаг атал нэмж төсвөөс санхүүжүүлэх нь зөв үү, буруу юу гэдэг нь асуултын тэмдэг дагуулсан хэвээр байна. 2025 оны эцсийн дүнгээр улсын хэмжээнд ерөнхий боловср...

Open article