⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Төсвийн тодотголоо батлахаас бусдыг амжуулсан өнгөрсөн өдрүүдийн улс төр

ikon.mn ·Mongolia · sports
Words
753
Chars
5549
AI summary
Yes
Full story

Mongolia's parliament opened an extraordinary session on Monday, September 7, to amend the 2026 budget. From that day, the ruling party's usual quarrels and splits began to play out on the political stage. The budget amendment, planned for approval within a week, had not been approved as of October 13, 2026, and was still being prepared for final approval.

Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийх зорилготой УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 7-ны Даваа гарагт нээлтээ хийсэн. Чухам энэ өдрөөс эхлэн эрх баригч намын ээлжит хэрүүл талцал улс төрийн тайзнаа тоглогдож эхлэв. Долоо хоногийн дотор батлахаар төлөвлөж байсан төсвийн тодотгол өнөөдрийг /2026.10.13/ хүртэл батлагдаагүй бөгөөд одоогийн байдлаар эцэслэн батлахад бэлтгэх үе шатандаа явж байна. Өнгөрөн өдрүүдэд өрнөсөн үйл явдлуудыг цаг хугацааны дарааллаар эргэн сануулъя. 2026.09.07 Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Энэ үер УИХ-ын дарга С.Бямбацогт, төсвийн тодотголыг нэн даруй хэлэлцэж, ард иргэдийн амьдралд ирж буй дарамтыг бууруулах хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна гээд аль нэг улс төрийн хүчинд таалагдаагүй гэх шалтгаар Засгийн газрын төсөв санаачлах эрхийг хязгаарлах нь зохимжгүй гэдгийг сануулж байв. Энэ нь мэдээж сөрөг хүчин болох АН-д хаягласан үг. Учир нь ээлжит бус чуулганы өдрүүдтэй давхцан АН-ын дарга О.Цогтгэрэл нарын таван гишүүн БНХАУ-д ажлын айлчлал хийхээр яваад байсан юм. Гэвч С.Бямбацогт даргын чуулганы индрээс сануулсан шиг төсвийн тодотголын хэлэлцүүлэг сөрөг хүчнээс бус эрх баригчдын хагарал х...

Open article