⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Онгоцонд бясаа илэрсэн шалтгаанаар Австралийн агаарын тээвэрлэгч Qantas компани нислэгээ цуцалжээ

ikon.mn ·Mongolia · economy
Words
322
Chars
2315
AI summary
Yes
Full story

Qantas cancelled a flight scheduled for Saturday from Italy to Australia after bedbugs were found on board. According to the Sydney Morning Herald, passengers on an approximately 17-hour flight from Perth to Rome the previous day, Friday, complained about being bitten by the insects. The report also referred to marks at the bite sites.

Бямба гарагт Италиас Австрали руу нисэхээр төлөвлөгдсөн Qantas компанийн нислэг цуцлагджээ. Онгоцон дотор бясаа илэрсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна. "Sydney Morning Herald" сонинд мэдээлснээр өмнөх өдөр нь буюу Баасан гарагт Пертээс Ром руу хийсэн 17 орчим цагийн урт нислэгийн үеэр зарим зорчигч уг шавжид хазуулсан тухай гомдол гаргасан байна. Тэдний хазуулсан газрын загатнааг намдаахын тулд нислэгийн багийнхан харшлын эсрэг эм (антигистамин) өгсөн боловч эмийн нөөц нь хүрэлгүй дуусаж байжээ. Qantas компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр ийм шалтгаанаар Boeing 787 Dreamliner загварын уг онгоцонд "нарийвчилсан цэвэрлэгээ" хийх зорилгоор ашиглалтаас түр гаргахаас өөр аргагүйд хүрсэн байна. Тус төлөөлөгч "Энгийн ангиллын цөөн тооны суудалд асуудал илэрсний дараа инженер, засвар үйлчилгээний баг онгоцонд нарийвчилсан цэвэрлэгээ хийх болсон тул Бямба гарагт Ромоос Перт рүү хийх нислэгийг цуцлахад хүрсэнд үйлчлүүлэгчдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна" гэжээ. Аялал нь саатсан бүх зорчигчийг байрлах газраар хангаж, анх төлөвлөсөн нислэгийн цагаас хойш 48 цагийн дотор өөр нислэгт шилжүүлэн суулгасныг Qantas компани мэдэгдсэн байна. Бясаа нь хувцас, тавилга, ор дэр...

Open article