Г.Уянга: Зариг.мн-ий Н.Өнөрцэцэг нийслэлийн дөрвөн дүүрэгт оффис, үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машины цуглуулгатай
- Words
- 308
- Chars
- 2193
- AI summary
- Yes
Citizen G.Uyanga gave information outside the Anti-Corruption Agency about real estate involving journalists. She said she had reported property linked to a person from Egur.mn, including land plots in Selba and Ar Gunt, and asked police to investigate. The report also names N.Onortsetsetseg of Zorig.mn as having offices, real estate and expensive cars in four districts of the capital.
Иргэн Г.Уянга нэр бүхий сэтгүүлч нарын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар АТГ-ын гадна өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр иргэн Г.Уянга "Өчигдөр би Эгүүр.мн сайтын Ж.Мядагмадамын хөрөнгө болох Сэлбэ дэх 10 айлын газар, Ар гүнт дэх дөрвөн айлын газрыг мэдээлсэн. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан. Иргэд Ж.Мядагбадамын Сэлбэ, Ар гүнт, Төв аймаг дахь байшингийн хөрөнгө нийлээд хоёр тэрбум төгрөг хүрнэ гэдэг таамаг гаргасан. Түүний оффис нь Татварын албаны хойно байрлах оффисын талбайг давхраар нь авсан гэх мэдээлэл бий. Энэ хөрөнгийн мэдээллийг нэмбэл нийт 3.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй сайтын эзэн байна. Зариг.мн-ий Н.Өнөрцэцэг бол хотын дарга асан Х.Нямбаатарын ойрын хүн гэж маш олон хүн хэлдэг. Тэд өчигдөр нийлж "сэтгүүлчид бид ямар төрд ажилладаг уу, бизнес хийж болохгүй юу" гэж ноцсон. Та нар болно. Та хэд бусдын амьдралаар тоглож дэвсэж, Туулаа ухуулна гэх мэтээр биднийг гутаан доромжилсон. Эгүүр.мн сайтын эзний хөрөнгө нэг сая ам.доллар давсан бол Зариг.мн-ий Н.Өнөрцэцэгийн нь олон сая ам.доллар давсан байх магадлалтай. Зариг.мн-ий Н.Өнөрцэцэг нь нийслэлийн дөрвөн дүүрэгт оффис, үл хөдлөх хөрөнгө, үнэтэй машины цуглуулгатай. Төрийн ордны хойно байрлах...
Open article