⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

“Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарт хилийн хориг тавьж, суллах шийдвэр гаргалаа

ikon.mn ·Mongolia · world
Words
203
Chars
1628
AI summary
Yes
Full story

A district criminal and civil cases simplified proceedings first-instance circuit court ordered B. Baatar, director of Hero Entertainment, held in detention for one month starting October 5. Today the court decided to release him after a request from his lawyers. As a condition, it imposed a restriction barring him from leaving Ulaanbaatar.

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс “Херо энтертайнмент”-ийн захирал Б.Баатарыг энэ аравдугаар сарын 5-ны өдрөөс нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр түүний өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтэд үндэслэн Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоож, суллахаар болсон байна. Шүүхийн шийдвэрийн талаар тус шүүхийн шүүгч Д.Дарьсүрэнгийн бичсэн тоймыг хүргэж байна. Яллагдагчийн өмгөөлөгч нараас яллагдагч Б.Баатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заасан ба шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудтай танилцаад ...

Open article