Трампын зарласан гал зогсоох тохиролцоо нуран унаж, Оросын газрын тосны салбарт Украины цохилтууд үргэлжилж эхэллээ
- Words
- 462
- Chars
- 3473
- AI summary
- Yes
Ukrainian President Volodymyr Zelensky announced that his country is resuming air strikes on Russian oil infrastructure, which had been temporarily halted at the request of the United States. Shortly after his statement, Russia reported that an oil processing plant in Ryazan province had been hit by a Ukrainian strike. The resumption effectively collapses the ceasefire deal announced by US President Donald Trump.
АНУ-ын хүсэлтээр түр зогсоогоод байсан Оросын газрын тосны дэд бүтцийг чиглэсэн агаарын цохилтоо сэргээж байгааг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр буюу Пүрэв гарагт зарлажээ. Түүний мэдэгдлийн дараахан Оросын тал Рязань муж дахь газрын тос боловсруулах үйлдвэр нь Украины цохилтод өртсөн талаар мэдээлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Ням гарагт дайтагч талуудын эрчим хүчний салбарт түр гал зогсоох тохиролцоонд хүрснийг зарласан ч Оросын тал цохилтуудаа үргэлжлүүлсээр байсан юм. Зеленский бас ийм тохиролцооны талаар Трампын сошиал хуудсандаа бичсэн мэдэгдлээс анх удаа сонсож байгаагаа хэлж байв. Гэхдээ тэр Оросын тал хэрвээ уг тохиролцоог хэрэгжүүлбэл дагахад бэлэн байгаагаа мэдэгдэж байлаа. Харин өчигдөр тэр Трампын тохиролцооны дагуу гурав хоног зогсоогоод байсан Украины агаарын цохилт сэргэж байгааг Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Өмнө нь Зеленский мөн Украиныг агаарын цохилтоо зогсооход шахалт үзүүлэхийн тулд АНУ-ын засаг захиргаа Старлинк хиймэл дагуулын холбооны системийн ажиллагааг хязгаарлаж, тагнуулын мэдээлэл солилцохоо больсон гэж буруутгаж байв. Гэхдээ Украины батлан хамгаалах эх сурвалжуудын хожим мэдээлснээр Стар...
Open article