⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Бусаны 31 дэх удаагийн олон улсын кино наадмаас найруулагч С.Бямбын “Zogsool” УСК дөрвөн шагнал хүртлээ

ikon.mn ·Mongolia · world
Words
252
Chars
1850
AI summary
Yes
Full story

The feature film 'Zogsool' by director S.Bymba won four awards at the Vision Awards of the 31st Busan International Film Festival in South Korea. The awards were the Vision of Jiseok Award, Hylife Vision Award, NETPAC Award and the International Critics Prize. The film was co-produced by Guru media and Nomadia Pictures and involved more than 50 artists from Mongolia, Germany, France, Thailand and Cambodia.

Guru media болон Nomadia Pictures-ийн хамтран бүтээсэн “Zogsool” уран сайхны кино БНСУ-ын 31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадмын Vision Awards-аас “Vision of Jiseok Award”, “Hylife Vision Award”, “NETPAC Award”, түүнчлэн олон улсын кино шүүмжлэгчдийн “International Critics Prize” зэрэг дөрвөн шагналыг хүртлээ. Тус бүтээлийг Монгол, Герман, Франц, Тайланд, Камбож улсын 50 гаруй уран бүтээлчийн оролцоотойгоор нийтдээ хоёр жилийн хугацаанд бүтээсэн ба олон улсын 3,000 гаруй бүтээлээс шалгарч, Монголын кино урлагийн олон улсын тавцанд гаргасан амжилтыг шинэ түвшинд хүргээд байна. Киноны тухайд: Цар тахлын үеийн хүний амьдрал, нийгмийн бодит байдлыг егөөдөл, зүйрлэл, өвөрмөц кино хэлээр илэрхийлсэн тус бүтээл нь энэрэл, тэсвэр хатуужил, итгэл найдварын тухай өгүүлэх бөгөөд эгэл жирийн хүмүүсийн амьдралд улс төр болоод эдийн засгийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байдгийг өгүүлсэн түүх ажээ. Nomadia Pictures-ийн хамтын ажиллагаа, хувь нэмэр Nomadia Pictures нь 2013 оноос эхлэн кино контент үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж, дотоодын болон гадаадын уран бүтээлчид, продакшн компаниудтай хамтран бүрэн хэмжээний уран сайхны болон олон ангит кино, баримтат цуврал, шоу нэвтрүүлэг, анимэйшн з...

Open article