⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орж, янжуур болон электрон тамхи ижил зохицуулалтад орлоо

ikon.mn ·Mongolia · world
Words
246
Chars
1792
AI summary
Yes
Full story

Mongolia's parliament has given final approval to amendments to the Tobacco Control Law after 13 years. The bill was submitted by 78 members of parliament. Under the changes, cigarettes and e-cigarettes will fall under the same regulations. MP O. Nominchimed, who initiated the law, said it showed that Mongolia's 126-member parliament can debate legislation fiercely from many sides.

Тамхины хяналтын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Улсын Их Хурал(УИХ)-аар эцэслэн баталлаа. Хуулийн төслийг УИХ-ын 78 гишүүн өргөн барьж байв. Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн О.Номинчимэг "126 гишүүнтэй ардчилсан Монгол Улсын парламентад хуулийг олон талаас нь ширүүн мэтгэлцээнтэйгээр хэлэлцэж болдгийн нэгэн жишээ нь энэ хууль байлаа. УИХ багийн шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрээрээ бид 13 жил шинэчлэгдэж чадахгүй байсан тамхины хяналтын тухай хуульд ахиц гаргаж, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалах алхмыг хийсэндээ баяртай байна. Үзэл санаанд нэгдэж, хамтдаа байж, багаар ажилласан, өнөөдөр эцэслэн батлах санал хураалтад оролцон саналаа өгсөн УИХ-ын гишүүддээ талархлаа илэрхийлье. Хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль үр дүнгээ өгч, хэрэгжилт нь сайн байж, 2030-2031 онд тамхидалтыг 13 хувиар бууруулах зорилтоо биелүүлэхийн төлөө хэрэгжилтэд нь анхаарч ажиллана" гэв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Янжуур тамхи болон цахилгаан тамхи буюу вэйп нь адилхан хортой тул адил татвар авна, адилхан зохицуулалтад орж байна. Мөн аль нь ч бай жимсний амт, гаа, үнэр бүгд хориглогдсон. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс амттай үнэртэй, гоё...

Open article