Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл
- Words
- 1250
- Chars
- 8806
- AI summary
- Yes
A commentary on the Abraham Accords and Donald Trump's efforts says there was a desire last night to give Trump the Nobel Peace Prize he has long wanted. It refers to Barack Obama as a Nobel Peace Prize laureate and criticizes the US and the West over Iran. The text says Iran remains committed to the strategic goals of its 1979 Islamic revolution and has pursued a very large nuclear weapons and ballistic missile program.
Өмнөх өчиг Дональд Трампад тэр хүслэн болоод байгаа Нобелийн энх тайвны шагналыг нь өгчихмөөрсөн. Дайн хийхгүй гэсээр байгаад Барак Обама (Нобелийн энх тайвны шагналтан), тэр үеийн АНУ, Өрнөд өнөөдөр Ираныг ямар болгочихсон, Иран нь 1979 оны лалын хувьсгалынхаа стратегийн зорилго дээрээ баттай зогссоор, дээр нь бүр цөмийн зэвсэг, баллистик пуужингийн маш том хөтөлбөр хэрэгжүүлчихсэн шиг, Арабын 4 нийслэлийг прокси хүчнийхээ гарт хийчихсэн, лалын хувьсгалаа тэлж экспортлох тэнхлэг тойргоо томсгохын босгон дээр АНУ, Израиль хоёр 2025, 2026 онд дараалан хамтарсан цэргийн ажиллагаа явуулсан ба явуулж буй нь нэн шинэ түүх мөн л дөө. 1948 оноос хойш тасралтгүй дайтсан, дайны гал байнга дүрэлзэж байдаг Ойрх Дорнодыг төвхнүүлэх Д.Трампын санаачилсан “Авраамын хэлэлцээр” (Abraham Accords) гэж XXI дипломатын түүхнээ мөнхрөх тэр том гэрээ, түүний төлөөх чармайлтыг нь монгол уншигчдадаа ухуулан таниулж, тархи угаалт хийхээр би зориглоё. Хүлцээрэй, уншаарай. Гунигт түүх 1947.11.29–НҮБ-ын Ерөнхий Ассамблейн № 181 тогтоол–79 жилийн өмнөх түүхэн үйл явдал. Өнөөгийн Израиль Улсын, тэр үеийн Британийн мандат дор оршиж асан Палестины нутагт Жүүдийн ба Арабын гэсэн хоёр төрт-улс байгуулах тухай дэлхий...
Open article