⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Төмөр торны цаана тансаг амьдарч байгаа тухай мэдээлэл гарсны дараа рэппер Шон “Дидди” Комбсыг өөр шоронд шилжүүлэв

ikon.mn ·Mongolia · world
Words
321
Chars
2402
AI summary
Yes
Full story

Sean "Diddy" Combs was transferred from a New Jersey correctional facility to a federal prison in Pennsylvania, a source close to the matter said Friday. The move followed reports that the imprisoned hip-hop figure had continued a luxurious lifestyle behind bars and was injured in a fight. Combs is 56 years old.

Шоронд хоригдож буй хип-хоп ертөнцийн томоохон зүтгэлтэн Шон "Дидди" Комбс тансаг амьдралын хэв маягаа үргэлжлүүлж, улмаар зодооны үеэр гэмтэл авсан гэх мэдээлэл гарсны дараа түүнийг Нью-Жерсигийн хорих ангиас Пенсильвани муж дахь холбооны шорон руу шилжүүлсэн тухай уг асуудалд ойр ажилладаг эх сурвалж Баасан гарагт мэдээлжээ. Холбооны Шоронгийн Захиргаа 56 настай Комбсыг "FCI Fort Dix” хорих ангиас Нью-Йорк хотоос баруун тийш 250 орчим километр зайд оршдог Уильямспорт хотын өмнөд хэсэгт байрлах "FCI Allenwood Low" хорих анги руу шилжүүлснийг нэрээ нууцалсан албаны эх сурвалж баталсан байна. Шоронгийн захиргаа Комбсыг шилжүүлсэн нь үнэн болохыг баталсан ч хоригдлын хувийн нууц, аюулгүй байдлын үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Комбсын хэвлэлийн төлөөлөгч Жуда Энгельмайер "Хоригдлуудыг хаана байрлуулах шийдвэрийг Холбооны Шоронгийн Захиргаа гаргадаг бөгөөд бид энэ шилжүүлэгтэй холбоотой нөхцөл байдлын талаар тайлбар өгөх боломжгүй" гэж мэдэгдсэн байна. "Шон ирээдүйгээ бодож, урагш харахад анхаарлаа хандуулж байгаа бөгөөд шинэ хорих ангид өнгөрүүлэх хугацаа нь үр бүтээлтэй, саад бэрхшээлгүй өнгөрнө гэдэгт найдаж байна” гэж тэр цааш нь хэлжээ. Комбс өнгөрсөн онд бэлгийн...

Open article