Оросын хориг арга хэмжээнүүдийг цуцалсан Трампын шийдвэр Зеленский болон АНУ-ын хууль тогтоогчдыг хилэгнүүлэв
- Words
- 668
- Chars
- 4961
- AI summary
- Yes
U.S. President Donald Trump canceled a large set of sanctions against Russia two days before they were set to take effect. Congress had approved the measures, and Trump signed them in September, leaving them ready to enter into force. On Friday evening he canceled some of them, a decision that angered Zelensky and U.S. lawmakers.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүчин төгөлдөр болохоос нь хоёр хоногийн өмнө Оросын эсрэг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан олон тооны хориг арга хэмжээнүүдийг цуцалжээ. Эдгээр хориг арга хэмжээнүүдийг Конгресс баталж, есдүгээр сард Трамп өөрөө гарын үсэг зурснаар хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байсан юм. Гэвч тэр Баасан гарагийн орой эдгээрийн заримыг “АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцнэ” гэсэн үндэслэлээр түдгэлзүүлэх захирамж гаргасан нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Конгрессын хууль тогтоогчдын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа Оросын дизель түлшийг импортлохоор тохиролцсоны дараа Вашингтон, Киевийн харилцаа муудсан юм. Үүний дараа Трампын засаг захиргаа тагнуулын мэдээлэл хуваалцах, хиймэл дагуулын харилцаа холбоогоор хангах зэрэг зарим дэмжлэгүүдээ зогсоосныг Украины тал мэдээлсэн. Өнгөрсөн хугацаанд Трамп, Зеленский нар бие биеийнхээ эсрэг хатуу үгтэй мэдэгдлүүд хийсээр байгаа. Тухайлбал Украины ерөнхийлөгч өчигдөр Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ "жинхэнэ удирдагчдын" дунд байх нь сайхан байгааг мэдэгджээ. Өмнөх өдөр нь Трамп хэвлэлд ярихдаа “Зеленскийтэй харилцах нь Оросын ерөнхийлөгч Владимир Пу...
Open article