⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын гүйцэтгэл 15 хувьтай байна

ikon.mn ·Mongolia · world
Words
249
Chars
1856
AI summary
Yes
Full story

In Bayanzurkh district’s 4th khoroo, the permit for 6,000 square meters behind the Zhukov monument was canceled and the land is to become a park. Preparatory work began in July, and a contractor was selected. Landscaping work started on October 9. As of now, the landscaping is 15 percent complete.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6,000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болоод буй. Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил эхэлж, гүйцэтгэгч компанийг шалгаруулснаар аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байгааг мэдээлэв. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэхээр “Гарден сити” ХХК шалгарчээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагмын мэдээлснээр нийт 4,160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилжээ. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан бол хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцөлсөн гэнэ. Цэцэрлэгт хүрээлэнд 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1,060 шар хуайс тарих юм байна. Тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага байна. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх аж. Тухайлбал Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар...

Open article