⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Зеленскийгээс өөр хүн Украины өмнөөс дайныг дуусгах яриа хэлэлцээнд оролцох цаг болсныг Трамп сануулав

ikon.mn ·Mongolia · world
Words
425
Chars
3116
AI summary
Yes
Full story

US President Donald Trump said on Monday that someone other than Ukrainian President Volodymyr Zelensky may need to take part in negotiations to end the war with Russia on Ukraine's behalf. Trump was quoted as saying it may be time for Zelensky to find another person to join the talks.

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ Оростой хийж буй дайныг дуусгахын тулд Украины өмнөөс ерөнхийлөгч Володимир Зеленскийгээс өөр хүн яриа хэлэлцээнд оролцох тохиромжтой байж магадгүй гэсэн байр суурь илэрхийлжээ. "Магадгүй Зеленский яриа хэлэлцээнд оролцох өөр хүн олох цаг болсон байх" гэж Трамп хэлсэн байна. Тэрбээр өмнө нь аравдугаар сарын 10-ны өдөр ерөнхийлөгчөө солихыг Украины ард иргэдэд уриалж байсан удаатай. Трамп мөн АНУ-ын засаг захиргаа Украинтай тагнуулын мэдээлэл хуваалцсаар байгаа, дайн дуусах хүртэл АНУ-д "түр хамгаалалтын статус"-тайгаар оршин суухыг украинчуудад зөвшөөрөх боломжийг авч үзэх бодолтой байгаагаа энэ үеэр мэдэгджээ. Даваа гарагт бас АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тагнуулын мэдээллээ Украины талтай хуваалцахыг хязгаарласан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Зеленский өмнө нь Оросын баллистик пуужингийн цохилтын талаар урьдчилан анхааруулга өгөхөө хэсэг хугацаанд зогсоосон гэж АНУ-ын засаг захиргааг буруутгаж байсан юм. Харин өчигдөр Узбекистанд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Рубио тагнуулын мэдээлэл солилцох үйл явцад "ямар ч завсарлага гараагүй" гэж мэдэгджээ. "Тэр эдгээр зүйлийг хаанаас олж сонссон, яагаад хэвлэл мэдээлл...

Open article