Монголын нүүрс тээврийн эмэгтэй жолоочийн талаар өгүүлэх “Цагаан хадны өнгө” баримтат кино нээлтээ хийлээ
- Words
- 284
- Chars
- 2173
- AI summary
- Yes
The documentary “Color of the White Rock” has premiered, centering on a Mongolian female coal transport driver. It follows S. Maikhuu, one of the few women drivers among thousands of coal trucks crossing the vast Gobi toward the Chinese border alongside men. Over six years, the film shows her struggling for her children’s future in a high-risk, accident-prone environment without social or health protection.
Монголын уудам говийг туулан, Хятадын хилийг зорин тасралтгүй цуврах мянга мянган нүүрс тээврийн ачааны машины дунд эрчүүдтэй мөр зэрэгцэн амьдралынхаа төлөө тэмцэх цөөн эмэгтэй жолоочийн нэг болох С.Майхүү хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө эрсдэл ихтэй, аюул осол өндөртэй, нийгмийн болон эрүүл мэндийн хамгаалалтгүй орчинд хэрхэн амьдралын төлөө тэмцэж буйг зургаан жилийн турш баримтжуулж кино болгон бүтээжээ. Найруулагч Ч.Хоролдорж “Цагаан хадны өнгө” (Colors of White Rock) баримтат киногоо Францын "Petite Maison Production" болон Монголын "iCity Films"-ийн хамтаар бүтээсэн. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Уг бүтээл нь 2026 оны зургаадугаар сараас эхлэн олон улсын үзэгчдэд анхлан хүрсэн бөгөөд кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, нэр хүндтэй Нью-Йоркийн "Трайбека" болон Их Британийн "Шеффилд ДокФест" наадмын уралдаант хэсэгт сонгогдож, Цюрихийн кино наадмаас Filmpreis der Zürcher Kirchen шагнал хүртсэний дээр Бусаны олон улсын кино наадмын Wide Angle хөтөлбөрт шалгарчээ. Харин монголынхоо үзэгчдэд 2026 оны аравдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар олон улсын кино наадмын үеэр албан ёсны нээлтээ хийлээ. “Цагаан хадны өнгө” баримтат кино нь Монголын уул уур...
Open article