Нью-Мексико мужид нэрээ “Нью-Америк” болгон өөрчлөхийг Трамп уриалжээ
- Words
- 343
- Chars
- 2473
- AI summary
- Yes
On Monday, U.S. President Donald Trump urged New Mexico to change its name to “New America.” The call is the latest example of efforts to change geographic names to fit his political goals. Trump made the appeal on social media before leaving the White House to attend a campaign event in Kansas.
Нью-Мексико мужийг нэрээ “Нью-Америк" болгон өөрчлөхийг Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уриалжээ. Энэ нь түүний өөрийн улс төрийн зорилгод нийцүүлэн газарзүйн нэршлийг өөрчлөх гэсэн оролдлогуудын сүүлийн жишээ болж байна. Канзас муж улсад болох сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд оролцохоор Цагаан ордноос хөдлөхийнхөө өмнөхөн Трамп сошиал хуудсандаа "Нью-Мексико нэрээ даруй ‘Нью- Америк' болгон өөрчлөх хэрэгтэй. Бид Мексик биш, бид бол Америкийн Нэгдсэн Улс!" хэмээн бичжээ. Түүний энэхүү мэдэгдэл нь Бүгд Найрамдах нам арваннэгдүгээр сард болох сонгуулиар Конгресс дахь олонхын байр сууриа хадгалж үлдэх эсэхдээ санаа зовж буй цаг үетэй давхцаж байна. Нью-Мексико бол 2024 оны сонгуулиар Трамп 6 хувийн саналын зөрүүгээр ялагдсан Ардчилсан Намын талыг баримтлагч муж юм. Трамп нэрээ өөрчилснөөр тус мужид "орон сууцны үнэ болон иргэдийн орлого өснө" гэж мэдэгдсэн боловч үүнийгээ нотлох ямар ч баримт дурдаагүй байна. Тэрбээр мөн сонгуулийг луйвардсан гэх үндэслэлгүй мэдэгдлээ давтаж, "Нью-Мексикогийн алдартай 'луйврын сонгуулиуд' хүртэл эргээд шударга болох юм билүү хэн мэдлээ!" хэмээн нэмж бичжээ. Трамп өмнө нь ч Нью-Мексико мужийн нэрийг өөрчлөх санааг цухуйлгаж байса...
Open article