ФОТО: Өнөөдөр Төрийн дууллын өдөр
- Words
- 134
- Chars
- 970
- AI summary
- Yes
Mongolia marks State Anthem Day on October 20 each year. On this occasion, the State Anthem was solemnly played at 11:40 in the capital’s central square. Provincial central squares and state organizations also played the anthem simultaneously across the country as a mark of respect. The source notes that the Mongolian State Anthem was approved in 1950.
Жил бүрийн аравдугаар сарын 20-нд Төрийн дууллын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Өнөөдөр болж буй энэхүү өдрийг тохиолдуулан нийслэлийн төв талбайд 11:40 цагт Төрийн дууллыг ёслол төгөлдөр эгшиглүүлэв. Мөн аймгуудын төв талбай, төрийн байгууллагууд Төрийн дууллаа улс даяар нэгэн зэрэг эгшиглүүлж, хүндэтгэл үзүүллээ. Ташрамд дурдахад Монгол Улсын Төрийн дууллыг 1950 онд баталж, нийтээр дуулж хэрэглэж эхэлсэн түүхтэй. Монгол Улсын Төрийн дуулал Үгийг Ц.Дамдинсүрэн Аяыг Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт Далай их дээдсийн гэгээн үйлс Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж Хатан зориг бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя Өндөр төрийн минь сүлд ивээж Өргөн түмний минь заяа түшиж Үндэс язгуур, хэл, соёлоо Үрийн үрд өвлөн бадраая Эрэлхэг Монголын золтой ардууд Эрх чөлөө жаргалыг эдлэв Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур Жавхлант манай орон мандтугай ФОТО:
Open article