Хасын харилцагчаар зочилсон тэмдэглэл #01: Тоон дээрх санхүүжилт үйлдвэр болсон нь – “SUU 2.0”
- Words
- 849
- Chars
- 6044
- AI summary
- Yes
KhasBank and Suu JSC began cooperating in 2013. In 2019 and 2021, they worked with the European Bank for Reconstruction and Development to finance factory upgrades and a milk procurement system. The latest new factory was financed by KhasBank alone. The author attended the opening of Suu JSC’s new plant and described Suu JSC as Mongolia’s oldest milk and dairy products manufacturer.
ХасБанк, Сүү ХК-ийн хамтын ажиллагаа 2013 онд эхэлж, 2019, 2021 онд ЕСБХБ (Европын сэргээн босголт хөгжлийн банк)-тай хамтран үйлдвэрийн шинэчлэл, сүү бэлтгэлийн системд санхүүжилт олгож байсан түүхтэй. Харин энэ удаагийн шинэ үйлдвэрийг ХасБанк дангаараа санхүүжүүлж, миний бие сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын ууган үйлдвэр Сүү ХК-ийн шинэ үйлдвэрийн нээлтэд оролцон, үйлдвэртэй танилцах боломж олдсон юм. Банканд ажилладаг бидний хувьд зээл, санхүүжилт гэдэг өдөр тутам хардаг тоо. Тэр тоо, тэр мөнгө данснаас дансны хооронд нүдэнд харагдахгүйгээр хаашаа шилждэгийг мэддэг ч хэдэн сарын дараа очоод харахад өнөөх тоо барилга, үйлдвэрийн шугам, лаборатори, агуулах, автомат систем болж хувирчихсан байхыг харах, сонсох мэдрэмж шал өөр байлаа. Үйлдвэрийн нээлтийн үеэр удирдлагууд өмнө нь хоногт 200 тонн сүү боловсруулах хүчин чадалтай байсан бол шинэ үйлдвэр ашиглалтад орсноор энэ үзүүлэлт 400 тонн болж хоёр дахин нэмэгдсэнийг онцоллоо. Таван жилийн өмнө малчид, фермерүүдээс жилд 16 сая литр сүү татан авдаг байсан бол өдгөө энэ тоо 32 сая литрт хүрч, мөн л хоёр дахин өсжээ. Нэг ёсондоо бизнес өссөөр 68 жилийн туршлагатай үйлдвэрээ өргөжүүлэн тэлэх нь тодорхой байжээ. Тэд шинэ...
Open article