⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ

ikon.mn ·Mongolia · world
Words
387
Chars
2803
AI summary
No

Давж заалдах шатны шүүх жирэмсэн эмэгтэйг бага насны хүүхдийн хамт хөнөөсөн М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Тус шийдвэрийн талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах бичсэн тоймыг хүргэж байна. Шүүхийн шийдвэрийн тойм: Шүүгдэгч М.Батчулууны, 2026 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр урьдын таарамжгүй харилцаатай байсан байдлыг далимдуулан С-ийн гэрт нь орж, 1.бага насны хүүхэд болох Ар-г хутгалж, хүнд гэмтэл санаатай учруулж, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бага насны хүүхдийг алахыг завдсан, 2. улмаар жирэмсэн эмэгтэй болох М, 3.бага насны хүүхэд болох Аз-г тус тус хутгалж, онц харгис хэрцгийгээр, хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн гэдгийг мэдсээр байж, хоёр хүнийг санаатай алсан үйлдлүүдийг Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны тойргийн шүүх 2026 оны тавдугаар сарын ...

Open article