⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Л.Алтангэрэл: Нийслэл хотын инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан

ikon.mn ·Mongolia ·
Words
187
Chars
1373
AI summary
Yes
Full story

Repair, renovation and expansion work on the capital city's engineering networks has been completed, and winter preparation is reported at 94 percent. L. Altangerel, head of the Urban Engineering Infrastructure Department at UBZAA, gave the update. He said that as part of preparations for the capital's 2026-2027 winter, engineering supply organizations, subordinate agencies and districts have been implementing a total of 573 projects and measures since March.

Нийслэл хотын инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл дуусаж, өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай хангагджээ. Энэ тухай УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд гуравдугаар сараас эхлэн инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна. Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан. Одоо орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдаж авах 11, 12 дугаар сард хийгдэж, өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдах юм. 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлд гол анхаарсан ажил нь дулааны эрчим хүч. Иймд 10 гаруй томоохон дулааны шугамыг засварлаж шинэчилсэн. Орон сууцны хороолол доторх шугам, авто зам, борооны ус тогтдог байршлуудад засварын ажил хийгдлээ. Нийтдээ 80 гаруй км шугам сүлжээ, 130 орчим км авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэлээ" хэмээн мэдээлэв. 2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилжээ. Тухайлбал 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ бол...

Open article