Францын эрх баригчид алдаагаа хүлээн зөвшөөрч, дэг журам тогтооход цэргийн хүч дайчлахаар болсныг зарлав
- Words
- 765
- Chars
- 5792
- AI summary
- Yes
France's government acknowledged that it failed to respond adequately during the unrest and violence of the past weekend. On Tuesday it announced a major operation to restore order, saying police forces would be reinforced with military force to prepare for protests next Saturday. The announcement also referred to a very broad event expected next Saturday, according to the source text.
Францын засгийн газар өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан үймээн самуун, хүчирхийллийн үеэр хангалттай хариу арга хэмжээ авч чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, ирэх Бямба гарагт болох эсэргүүцлийн жагсаалд бэлдэх зорилгоор цагдаагийн хүчийг цэргийн хүчээр зузаатгаж, дэг журам тогтоох томоохон ажиллагаа явуулахаар болсноо Мягмар гарагт зарлажээ. "Ирэх Бямба гарагт маш өргөн хүрээтэй хүчийг хотуудад байршуулна" гэж ерөнхий сайд Себастьян Лекорню мэдэгдээд аравдугаар сарын 17-нд Парис, Марсейль, Лион болон бусад хотуудад үймээн самуун, дээрэм тонуул гарсны дараа дэг журмыг сэргээх нь нэн тэргүүний зорилт болоод байгааг онцолсон байна. Засгийн газрын ширүүн маргаан өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр дотоод хэргийн сайд Лоран Нюньес цагдаа нартай хамт цэргүүдийг байршуулах болсныг мэдэгджээ. Мөн хотуудын төвүүдийг хамгаалалтгүй орхисон гэх хүчтэй шүүмжлэлийн дараа засгийн газар үйл ажиллагааны тактикаа бүрмөсөн өөрчлөхөө амласан байна. Энэхүү хямралыг "хүчирхийлэл ба Бүгд Найрамдах Улс хоёрын аль нэгийг сонгох" асуудал гэж тодорхойлсон Лекорню үймээн самууныг хэт зүүний бүлэглэлүүдтэй холбон тайлбарлажээ. Харин эдгээр бүлэглэлүүд засгийн газрыг амьжиргааны өндөр өртөг, төрийн үйлчилгээний чанар муудсан...
Open article