⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

SpaceX, Tesla компаниудыг нэгтгэх асуудалд нухацтай хандаж байгаагаа Илон Маск мэдэгдэв

ikon.mn ·Mongolia ·
Words
458
Chars
3305
AI summary
Yes
Full story

Elon Musk said he is seriously looking into merging Tesla and SpaceX, his two best-known companies. Speaking during a call on Tuesday to present SpaceX's quarterly results, Musk said, "Do I like this idea? Yes." Shareholder backing would be required to carry out such a merger.

Технологийн тэрбумтан Илон Маск өөрийн хамгийн алдартай хоёр компаниуд болох Tesla болон SpaceX-ийг нэгтгэх асуудлыг нухацтай судалж байгаагаа мэдэгджээ. Мягмар гарагт SpaceX компанийн улирлын үр дүнг танилцуулах хурлын үеэр Маск "Энэ санаа надад таалагдаж байгаа юу гэж үү? Тийм ээ" гэж хэлсэн байна. Ингэж нэгтгэхийн тулд хувьцаа эзэмшигчдийн дэмжлэгийг авах зайлшгүй шаардлагатай ч уг асуудлыг судлахаар хоёр компанийн дотор тусгай хороод байгуулагдсаныг Маск нэмж мэдээлжээ. "Тусгай хороод нэгтгэх нөхцөлүүдийн талаар хараахан тохиролцоонд хүрээгүй, цаашид тохиролцоно гэсэн баталгаа ч байхгүй. Гэхдээ хоёр компанийг нэгтгэх нь олон давуу талтай бөгөөд ихээхэн үр өгөөж авчирна гэж би бодож байна” гэж тэр хэлсэн юм. Tesla ойролцоогоор $1.5 их наяд, SpaceX $2 их наядын зах зээлийн үнэлгээтэй байгаа тул тэдгээрийг нэгтгэвэл энэ нь түүхэнд бичигдэх томоохон нэгдлүүдийн нэг болно. Мягмар гарагт SpaceX-ийн хувьцааны ханш биржийн үндсэн арилжаа хаагдсаны дараа 8 хувиар өссөн байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Маск өөрийн эзэмшлийн олон компаниудыг цөөн хэдэн үндсэн бүтцэд нэгтгэх алхмуудыг хэрэгжүүлж байгаа. Энэ оны эхээр SpaceX компани xAI болон өмнө нь Twitter нэртэй байсан X платформыг (х...

Open article