⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Барилгын салбарын мэдээлэл, бизнесийн харилцааг нэгтгэсэн BARILGA.MN AI PLATFORM нээлтээ хийлээ

ikon.mn ·Mongolia ·
Words
1657
Chars
15854
AI summary
No

“Барилга МН” нь барилгын салбарын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч, төсөл хэрэгжүүлэгч болон хэрэглэгчдийг мэдээлэл, технологи, бизнесийн харилцаагаар холбох, салбарын мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бизнесийн боломжийг нэг дор төвлөрүүлсэн хиймэл оюун ухаанд суурилсан BARILGA.MN AI PLATFORM-ыг 2026 оны аравдугаар сарын 20-нд нээлээ. Нээлтийн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын удирдлага, төлөөлөл, барилгын салбарын 250 гаруй аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөл болон “Барилга МН”-ийн хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Барилгын салбар жил бүр өсөж, 2025 онд барилга, их засварын ажил 11.7 их наяд төгрөгт хүрч, 25,817 шинэ орон сууц ашиглалтад орсон байна. Тусгай зөвшөөрөлтэй 8,413 барилгын компани үйл ажиллагаа явуулж, салбарт 102,700 хүн ажиллаж байна. Салбар өргөжихийн хэрээр захиалга хаанаас олох, хэнд итгэх, ажилтан хаанаас олох, мэдээлэл хаана байгаа, сурталчилгаа үр дүнгээ өгсөн эсэх гэсэн асуултууд компаниудад улам хурцаар тулгарч байна. Платформ эдгээр таван асуултад нэг дор хариулахыг зорьжээ. Уг платформ нь “Барилга МН” -ийн 2007 оноос хуримтлуулсан салбарын мэдээлэл, туршлагад тулгуурласан бөгөөд мэ...

Open article