Автомашинд “санаатай дайруулсан” байж болзошгүй Австралийн парламентын гишүүн хоёр хөлөө алдлаа
- Words
- 468
- Chars
- 3589
- AI summary
- No
Даваа гарагт Австралийн парламентын гишүүн Хелен Хэйнс тойрогтоо ажиллаж байгаад автомашинд дайруулсны улмаас ноцтой бэртсэн юм. Мельбурн хотоос зүүн хойд зүгт оршдог Вангаратта хотод болсон энэ ослыг тус улсын ерөнхий сайд Энтони Албаниз “санаатай үйлдэл” байж болзошгүй гэж мэдэгдээд байна. Хэрэгт сэжиглэгдсэн 43 настай Брендан Ньюжентийг ослын газраас баривчилсан юм. Орон нутгийн цагаар Даваа гарагийн үдээс хойш Хэйнс тойргийнхоо ажлын байрны гадаа цагаан өнгийн Toyota Landcruiser автомашинд дайруулжээ. Тухайн үед ослын газарт байсан хэд хэдэн хүн оролцсоны хүчинд автомашиныг зогсоож чадсан байна. Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Хэйнс тэр дороо түргэний машинаар Мельбурн хотын эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орсон юм. Эмнэлэгт очмогцоо Хэйнс зүүн хөлөө тайруулсан бөгөөд баруун хөлийг аврах найдлага тасраагүй байсан ч Лхагва гарагт тайрахаас өөр аргагүй болсон байна. Сэжигтэн Ньюжентийг өчигдөр Викториа мужийн шүүх аюултай жолоодлогын улмаас бусдад ноцтой гэмтэл учруулсан, бусдад санаатайгаар гэмтэл учруулсан, төрийн албан тушаалтны биед хохирол учруулсан гэх гурван зүйл ангиар буруутгажээ. Түүнийг бас хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт нэмж ...
Open article