Л.Гантөмөр: Ард түмэн ногдол ашгаа авах хэрэгтэй. Илон Маск хүртэл SpaceX компанийн $10 тэрбумын хувьцааг АНУ-ын хүүхдэд өгнө гэж байна
- Words
- 536
- Chars
- 3722
- AI summary
- No
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тус гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тарааж өгөх ёстой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй. Авсан мөнгөө монголчуудад өгөх хэрэгтэй. Хүмүүсийн амьдралыг ямар нэгэн байдлаар авч гарахгүйгээр цаашдаа юм ярихад хэцүү болж байна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолыг 3,000 төгрөгөөр баталдаг. УИХ-ын гишүүд Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25,000 төгрөг болно. Цэцэрлэгийн хүүхдийн долоо хоногийн хоолны мөнгөөр гишүүд нэг удаагийн үдийн цай уудаг. Ард түмнээ хагас өлсгөлөн байдал руу түлхсэн. Иргэдээ мөнгөжүүлэхгүй бол амьдарч чадахгүй гэдэг нь маш тодорхой байна. Энэ бол зөвхөн Монголын жишээ биш. Японы Засгийн газар сарын өмнөөс эхлээд хүнсний бүтээгдэхүүний нэмүү өртгийн албан татварыг тэглэсэн. Уржигдар Илон Маск мэдэгдэл гаргаж SpaceX компанийн хувьцааг АНУ-ын хүүхэд бүрд өгнө гэсэн. АНУ-ын ард түм...
Open article