⚖ Compare news

Put up to three stories side by side. Pick IDs from any article URL: /compare?id=123&id=456

Украины армийн ашигладаг Старлинк системийн хурдыг Илон Маск бүрэн сэргээсэн тухай Трамп мэдээллээ

ikon.mn ·Mongolia ·
Words
443
Chars
3363
AI summary
Yes
Full story

US President Donald Trump said yesterday that Elon Musk had restored Ukraine's Starlink internet service after a dispute over disruption to the operations of Ukraine's armed forces. Trump said Musk fully restored the speed of the Starlink system used by the Ukrainian army. Earlier, Ukrainian President Volodymyr Zelensky said that a military-purpose "Starshield" network based on the satellite system had not been fully restored.

Украины зэвсэгт хүчний үйл ажиллагаанд саад учруулсан тухай маргаан дэгдсэний дараа Илон Маск тус ​​улсын Старлинк интернэт үйлчилгээг сэргээсэн тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдээлжээ. Өмнө нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү хиймэл дагуулын системд суурилсан, цэргийн зориулалттай "Starshield" сүлжээний холболт бүрэн сэргээгдээгүй байгааг мэдэгдэж байсан юм. Үүний хариуд Трамп дээрх тайлбарыг өгсөн байна. Маск өмнө нь уг хязгаарлалтыг (интернэтийн хурдыг удаашруулах) өөрийнх нь шийдвэр байсан гэх мэдээллийг үгүйсгэж байв. Энэхүү хязгаарлалт нь Украины зэвсэгт хүчинд Оросын эсрэг дроноор довтлох, мөн өөрсдийгөө дайралтаас хамгаалах чадварт сөргөөр нөлөөлж байсан юм. Трамп өөрөө Масктай холбогдож, үйлчилгээний хязгаарлалтыг цуцлахыг хүссэн гэх мэдээллийн талаар тодорхой хариу өгөхөөс татгалзсан ч энэ талаар сэтгүүлчдийн асуухад “Хамгийн гол нь тэр үүнийг буцааж хэвийн болгосон" гэж хариулжээ. Трампын засаг захиргаа өмнө нь Маскийн компанид хандаж, үйлчилгээний хүртээмжийг хязгаарлахыг үүрэг болгосон гэх мэдээллийг үгүйсгэж байсан билээ. Энэхүү хязгаарлалт нь Трампын зүгээс Украины ерөнхийлөгч Зеленскийд шахалт үзүүлж, Оросын газрын тос боловсруулах үйл...

Open article