Нью-Йорк хотын зөвлөл морь хөллөсөн сүйх тэрэгний үйлчилгээг хориглох шийдвэр гаргажээ
- Words
- 488
- Chars
- 3569
- AI summary
- Yes
The New York City Council has decided to ban horse-drawn carriage services in the city starting in 2028. The move is set to eliminate hundreds of jobs. On Thursday the council discussed and voted on the "Romance Law" bill. The bill is named after a person who died last summer after being thrown from a carriage in Central Park.
Нью-Йорк хотын зөвлөл 2028 оноос эхлэн тус хотод морь хөллөсөн сүйх тэрэгний үйлчилгээг хориглох шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэр нь олон зуун ажлын байрыг устгахаар байна. Хотын зөвлөл Пүрэв гарагт "Романчийн хууль”-ийн төслийг хэлэлцэж, санал хураалт явуулжээ. Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн зун Төв Цэцэрлэгт Хүрээлэнд (Central Park) морин тэрэгнээс шидэгдэн унаж, амиа алдсан 18 настай Романч Махажаны дурсгалд зориулан ийнхүү нэрлэжээ. Шийдвэрийн дагуу 2028 оны зургаадугаар сараас эхлэн морин тэрэгний үйл ажиллагаа бүрмөсөн зогсох юм. Мөн уг хуулийн төсөлд 2027 онд энэ салбарт ажиллаж буй хүмүүс болон бизнес эрхлэгчдэд өөр салбарт шилжин ажиллахад нь туслах төлөвлөгөө боловсруулах тухай тусгасан байна. Пүрэв гарагийн өглөө хотын зөвлөлийн эрүүл мэндийн хороо уг хоригийг 6:3 харьцаатай саналаар дэмжсэн нь хотын зөвлөлийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх замыг нээж өгчээ. Эцсийн санал хураалт болохоос хэдхэн цагийн өмнө морин тэрэгний хөтөч нарыг төлөөлдөг Тээврийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн 100 дугаар салбарын гишүүд болон ажилчид хотын захиргааны байрны гадаа цугларч, уг хуулийн төслийг зогсоохыг шаардан эсэргүүцлээ илэрхийлж байв. Тэд гартаа шийдвэрийг эсэргүүцсэн бичиг бүхи...
Open article